“Челси” Санчод санаархав

2020 оны 02 сарын 17
“Челси” Санчод санаархав

Английн Премьер лигийн “Челси” баг ХБНГУ-ын Дортмундын “Боруссия”-гийн хагас хамгаалагч Жейдон Санчог өөрийн болгохоор хэлэцээ хийгээд эхэлсэн тухай хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй хэвлэлүүдийн нэг France Football сэтгүүл мэдээлжээ.

Санчог сонирхож байгаа нь ганц Лондоны баг биш агаад “Манчестер Юнайтед” ч санаархаж байгаа юм.

Харин германы багийн удирдлагууд Усман Дембелег “Барса”-д 105 сая еврогоор зарсан амжилтаа ахиулах санаатай Английн грандуудын хооронд үнэ хаялцуулсан шиг л суугаа гэнэ.

Энэ улиралд Санчо “Боруссия”-гийн төлөө Бундеслигийн хүрээнд 20 тоглолтод оролцон 13 гоол оруулж, 13 гоолын дамжуулалтыг өгсөн сүрдэм амжилтыг үзүүлээд байгаа юм.

Англи залуу нутгийнхаа аль багийн өмсгөлийг энэ зунаас өмсөхийг харах л үлдлээ.

Эх сурвалж www.wikimon.mn


Онцлох мэдээ: