Хуримынхаа 70 жилийн ойгоор цөм баяжжээ

2020 оны 02 сарын 05
Хуримынхаа 70 жилийн ойгоор цөм баяжжээ

АНУ-ын Умард Каролина мужийн Ламбертон хотын оршин суугч эхнэр, нөхөр хоёр хуримынхаа 70 жилийн ойн өмнөхөн хонжворт сугалаагаар их хэмжээний мөнгө хожсон азтай үйл явдал болжээ.

Жэймс, Максин Хилликер (James and Maxine Hilliker) нар олон арван жилийн турш мягмар гараг бүр Cash 5 хонжворт сугалаагаар тоглож азаа сорьдог аж.

“Бид дандаа л хэдэн тоог л байнга бөглөдөг юм. Миний болон нөхөр, гурван дүүгийн минь төрсөн он, сар, өдөр гээд л. Өмнө нь хэзээ ч их хэмжээний мөнгө хожиж байгаагүй” хэмээн хатагтай Максин өгүүлэв. Харин нэгдүгээр сарын 27-нд их хэмжээний мөнгө хожсон гэдгээ Жэймс мэджээ.

Гэнэт 768,86 мянган ам.доллар (2 тэрбум 115 сая 902 мянган төгрөг)-аар “баяжсан” нь өндөр настнуудад яг цагаа олсон азтай үйл явдал болсон байна.

“Дараагийн долоо хоногт тэмдэглэлт ой болох юм. Бид хоёрын хуримаа хийсний 70 жилийн ой болно. Харин өнөөдөр би 90 нас хүрлээ. Энэ бүхэнд итгэж чадахгүй л байна шүү” хэмээн шагналаа гардаж авахаар явах замдаа ноён Жэймс ярьжээ.

Азтай хөгшид хожлын мөнгөө хуримынхаа баяраа тэмдэглэх болон аялахад зарцуулах гэнэ.
 

Эх сурвалж www.wikimon.mn


Онцлох мэдээ: