Эмбер Херд, Деппыг зоддог байжээ

2020 оны 02 сарын 05
Эмбер Херд, Деппыг зоддог байжээ

Жил гаран хамтдаа амьдарсны эцэст Холливүүдийн од, жүжигчин Жонни Депп болон Эмбер Херд нар 2015 онд гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандсан билээ.

Жүжигчин бүсгүй нөхрийгөө архинд гүн орсон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутган олон сая доллар нэхэмжилсэн бол Жонни ч эхнэрээсээ сэтгэл санааны хохиролд 50 сая долларыг хариу нэхэмжлээд байгаа юм.

Харин саяхнаас экс нөхрийнхөө нүүр лүү цохиж, ваар, хайруулын таваг, кастрюл нүүлгэдэг байснаа Херд хүлээн зөвшөөрч буй аудио бичлэг цахим ертөнцөд тарах болжээ.

Хатагтай Хердийг ингэж хэлсний хариуд Депп “Австралид над руу чамайг лааз шийдсэний дараа л, би чам руу цор ганц удаа л юм нүүлгээ биз дээ, чөтгөр ав гэж...” гэж хэлэх аж.

Мөн хэрэлдэж байхдаа эрүүг нь цохьсон гэж Жонни гомдол мэдүүлэхэд Эмбер “Чамайг олигтойхон алгадах байсан юм, нударгаараа цохилгүй алгадсандаа харамсаж байна. Гэхдээ би чамайг гараа зангидаж байгаад цохиогүй шүү” хэмээн “томорсон” байна.

Энэ бичлэг тарсны дараа цахим ертөнцөд Жонни Деппыг хамгаалах хөдөлгөөн өрнөж эхэлжээ. Ялангуяа твиттерийн хэрэглэгчид их идэвхтэй байгаа бөгөөд жүжигчин эрийг эхнэртээ гар хүрдэггүй байсныг баталж, цагаатгах #JusticeForJohnnyDepp хэштэгтэй флешмобыг эхлүүлсэн байна.

 

Эх сурвалж www.wikimon.mn


Онцлох мэдээ: