Памела Андерсон дахиад л нүцгэллээ

2020 оны 01 сарын 22
Памела Андерсон дахиад л нүцгэллээ

52 настай америк жүжигчин, фотомодель Памела Андерсон Vanity Fair Italia сэтгүүлийн зураг авалтад оролцож, ээлжит удаагаа эхээс төрсөн биеэ гайхуулсан байна. Энэхүү зургаасаа инстаграм хуудсандаа нийтэлснийг нь та бүхэндээ сонирхуулья.

Толгойдоо бигүди ороож, гартаа соруултай тамхи барин буйдан дээр чармай нүцгэн заларч буй түүний зургийг үзсэн фэнүүд, дагагчид нь шүүрс алдан магтсан байна.

“Үргэлж л шинэлэг, өвөрмөц байж чаддаг чамаар бахархдаг шүү”, “Гайхамшигтай дагина”, “Гоё зураг авалт, мэдээж чи үргэлж сайхнаараа” гэсэн магтаалын үгс, сэтгэгдлүүдийг зурган дор нь дүүрэн бичжээ.

Түүнийг "Малибугийн аврагчид" олон ангид кинонд тоглон нэр алдарт хүрснийг та бүхэн мэдэж байгаа байх.

 

Эх сурвалж www.wikimon.mn


Онцлох мэдээ: