Зүүдэндээ үзсэн тоо нь аз дагуулав

2020 оны 01 сарын 22
Зүүдэндээ үзсэн тоо нь аз дагуулав

АНУ-ын Виржиния мужийн Питерсберг хотын оршин суугч эмэгтэй зүүдэнд нь орж ирсэн тоонуудаар хонжворт сугалаагаа бөглөөд их хэмжээний мөнгө хожжээ.

Хатагтай Роуз Жетер (Rose Jeter) хэдэн жилийн өмнө зүүдэндээ 7-12-14-21-27 гэсэн тоонуудыг үзчихээд сайтар тэмдэглэж авсан бөгөөд сугалаа тоглох болгондоо энэ тоогоо бөглөдөг уламжлалтай болсон гэнэ.

Энэ л тоонуудаар өнгөрөгч оны сүүлийн өдөр буюу 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нд худалдан авсан хонжворт сугалааны тасалбараа бөглөсөн байна.

Он солигдох мөчид бөглөсөн сугалаа нь түүнд аз дагуулж хатагтай Жетер 100 мянган ам.доллар (274 сая 700 мянган төгрөг) хожжээ.


Онцлох мэдээ: