Английн Премьер лиг дэлхийн шилдгээр шалгарлаа

2020 оны 01 сарын 22
Английн Премьер лиг дэлхийн шилдгээр шалгарлаа

Олон улсын хөлбөмбөгийн түүх болон статистикийн холбоо (IFFHS) улс орнуудын аварга шалгаруулах тэмцээнүүдийн 2019 оны рейтингийг гаргажээ.

2009 оноос хойш Английн Премьер лиг анх удаагаа жагсаалтыг тэргүүлсэн байна. Хоёрдугаарт Бразилийн аварга шалгаруулах тэмцээн орсон бол “хүрэл медал”-ийн болзлыг Испанийн Ла лиг хангажээ.

Ямар аргачлалаар энэхүү шалгаруулалтыг хийдгээ Олон улсын хөлбөмбөгийн түүх болон статистикийн холбоо (IFFHS) зарладаггүй боловч Английн Премьер лиг жагсаалтыг манлайлахад “Ливерпүүл”, “Тоттенхэм” болон “Манчестер сити”-гийн үзүүлж буй амжилт, тоглолтууд нөлөөлсөн гэдэгтэй маргалдах хүн гарахгүй биз ээ.

Топ-10 лиг:
1. Англи – 1287 оноо

2. Бразил – 1165 оноо 

3. Испани – 1141 оноо

4. Итали – 939 оноо

5. Колумб – 849 оноо

6. Португал – 834 оноо

7. Франц – 818 оноо

8. Голланд – 790,5 оноо

9. Аргентин – 776 оноо

10. Герман – 765,5 оноо

Жагсаалтыг бүтнээр нь ЭНДЭЭС үзэж сонирхоно уу.
 

Эх сурвалж www.wikimon.mn


Онцлох мэдээ: