З.Баянсэлэнгийг шүүх хурал хойшиллоо

2020 оны 01 сарын 22
З.Баянсэлэнгийг шүүх хурал хойшиллоо

З.Баянсэлэнгэ, Ж.Бурмаа, М.Болортуяа нарт холбогдуулан 2002 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 263 дугаар зүйлийн 2 дахь хэсэг Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Хахуул өгөх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 01 дүгээр сарын 22-ны 09:00 цагт товлогдон шүүх хуралдаанд улсын яллагч өвчтэй шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг хүлээн авч 2020 оны 02 дугаар сарын 06-ны 09 цаг хүртэл хойшлогдсон байна. 

Эх сурвалж: Улсын дээд шүүх


Онцлох мэдээ: