Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ

2020 оны 01 сарын 22
Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ

2020.1.22, ЛХАГВА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 28

ӨВЛИЙН ДУНД УЛААН ХУЛГАНА САР
НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХ ХУЛГАНА ӨДӨР

  • Аргын тооллын: 2020.1.22, Лхагва гараг
  • Наран ургах шингэх: 8.32-17.35
  • Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ
  • Барилдлага: Рашаан
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, худалдаа наймааны үйлнээ сайн болой, сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн.

Онцлох мэдээ: