Д.Тогтохсүрэн: Казино тоглоогүй, хариуцлага хүлээхэд бэлэн байна

2020 оны 01 сарын 21
Д.Тогтохсүрэн: Казино тоглоогүй, хариуцлага хүлээхэд бэлэн байна

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат нарыг казино тоглосон тухай зураг олон нийтэд цацагдсан.  Тэгвэл энэ асуудлаар  Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр  “Бид хөтөлбөрийнхөө хүрээнд явж, ажиллаад ирсэн. Хөтөлбөрийн дагуу Австралийн эдийн засаг бизнесийн төвүүдтэй танилцсан. Тэдний нэг нь “The star Sidney” гэж худалдаа үйлчилгээний томоохон төв байсан. Тэр төвийн нэг хэсэгт нь казино байсан. Казиног нь үзье, ямархуу байдаг юм гэж УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Лүндээжанцан гишүүн, Элчин сайдтайгаа дөрвүүлээ орсон. Ороод гарах хооронд бидний зураг авсан байсан. Олон хүн л бужигнасан газар байна лээ. УИХ-д Ш.Раднаасэд гишүүнээр ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдсан. Казиногийн хуулийг энэ Парламентаар хэлэлцэхээр яригдаж байгаа. Би тоглоогүй. Сайтад тавьсан зургийг харсан, бид гурвын ярилцаж суугаа зургийг л тавьсан байна лээ. Орж сонирхсон гээд хариуцлага хүлээлгэдэг бол хүлээхэд бэлэн байна” гэв.


Онцлох мэдээ: