Г.Баасан АН-аас нэр дэвшинэ

2020 оны 01 сарын 21
Г.Баасан АН-аас нэр дэвшинэ

2020 оны сонгуульд нэр дэвшихээр горилогчид эхнээсээ тодорсоор байсан. Тухайлбал, АН-аас ЕТГ-ын дарга З.Энхболд нэр дэвшихээр тодорхой хэмжээний хандиваа өгөөд байгаагаа мэдэгдсэн. Харин хаана нэр дэвшихээ одоогоор тодорхой хэлээгүй. Үүнтэй зэрэгцээд АТГ-ын  дэргэдэх Олон нийтийн хяналтын зөвлөлийн дарга Г.Баасан 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшихээр болжээ. Хэнтий аймагт нэр дэвшин, өрсөлдөнө гэдгээ тэрбээр мэдэгдлээ.

Ирэх сонгуулиар  Хэнтийн тойрогт МАН-аас Ерөнхий  сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар нэр дэвшин өрсөлдөх магадлал өндөр байгаа юм. 


Онцлох мэдээ: