Ливерпүүл клуб хос гэрээ хийлээ

2019 оны 12 сарын 14
Ливерпүүл клуб хос гэрээ хийлээ

Өнгөрсөн жилийн УЕФА Аваргуудын лиг болон супер цомын аварга болсон Английн Ливерпүүл клуб өөрсдийн ахлах дасгалжуулагч Герман мэргэжилтэн Юрген Клопптой 2024 он хүртэл шинэчилсэн гэрээ байгууллаа. 2015 оны аравдугаар сараас хойш “улаанууд”-ыг удирдаж байна. Тэрээр энэ улирлын хувьд Ливерпүүл клуб Английн Примьер лигт ардаа байгаа багаас найман оноо илүү тасархай тэргүүлж байна.

Мөн энэ өдөр Ливерпул клуб Англи тоглогч Жэймс Милнертэй 2022 он хүртэл шинэчилсэн гэрээг байгууллаа. 2015 оноос тус клубт зүтгэж байгаа тэрээр Ливерпүүл клубын төлөө 198 тоглолтонд оролцож 25 гоол оруулжээ. Өмнө нь хөнгөний тамирчин тэрээр талбай дээр 90 минутын турш хамгийн хол зайд гүйсэн амжилтыг тогтмол эзэмшдэг юм.

Сүүлийн үед тус клубтэй холбоотой нэг сонирхолтой мэдээ байгаа нь Ливерпүүл клуб Салзбург багийн өдгөө 24 настай Япон жигүүрийн тоглогч Такуми Минаминог өөрсдийн болгохоор ажиллаж байгаа хэмээн албаны эх сурвалжууд мэдээлж байна. Наймааны өртөг 7,25 сая евро хавьцаа байна гэж үзжээ.

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх