Даашинхүүгийн пүүсийн тухай сонирхолтой баримт

2019 оны 12 сарын 14
Даашинхүүгийн пүүсийн тухай сонирхолтой баримт

ДААШИНХҮҮГИЙН ДАНЖААДИЙНХ НЬ БАЙР...
Даашинхүүгийн пүүсийн данжаадийн байр нь агуулах болон ажилчдынхаа оромжноос холгүй байна. Давхар өрөөтэй, ханзан пийшинтэй. Чийдсэн ханатай, мөн хулсан дээвэртэй, ханаа 1930-аад оны бололтой оросын барааны падаан, бас монгол бичигтэй сониноор "обойдсон". Монгол сонинд барааны нэр төрөл, үнэ бичигдсэн байх нь нэн сонирхолтой. Ёстой амьд түүх. Энэ байр хувь айлд харьяалагдаж.
Ер манай киночид данжаадтай холбоотой кино авбал орон байрных нь загвар макет, аж төрлийнх нь үлгэр бэлэн байна шүү.
Говь-Алтай аймаг, Тонхил сум.
Ер монголд хятадын хоёр том худалдааны пүүс байж. Монголыг ёстой л шимж, сорж байжээ. Тэр хоёрын нэг нь энэ Даашинхүү. Манайхан аргаа барахаараа дайрч ороод дансыг нь л шатаадаг. Гэвч эргээд л салан баавгай шиг өр тавиад эхэлдэг, данс шатаасан хэд нь баригдаад, банздуулаад дуусдаг, эзэн ноёдоор нь дамжуулаад шатаасан дансаа дахиад нэмж нэхдэг гэх мэт асуудал их бий. "Хүүгийн хүү" гэж айхтар юм байж. Зээлсэн бараанаасаа хүү аваад, хүүнээсээ бас хүү аваад явчихна.
Монголд байсан тэр хоёр пүүсийн нэг нь "Манайх Хүрээнээс Бээжин ортол шар цай зулж чадна" гэж сайрхахад, нөгөөх нь "Манайх Хүрээнээс Бээжин ортол мөнгөн зоос дэвсэж чадна" гэлцэж байсан гэдэг.

@Nominchimed baasan 

 

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх