Дуучин Ч.Бат-Эрдэнэ дахиад дарга болжээ

2019 оны 12 сарын 10
Дуучин Ч.Бат-Эрдэнэ дахиад дарга болжээ

Нийслэлийн Соёл, урлагийн газрын даргаар дуучин Ч.Бат-Эрдэнийг 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр томилжээ. "Бат-Эрдэнэ Оюумаа" хэмээн хослон дуулж нийтийн дууны од явсан дуучин сүүлийн үед дарга болох дон дусаад удаж буй билээ. Түүний албан тушаалыг сөхөн үзвэл :

  • 2006-2009 онд Нийтийн дуучдын нэгдсэн холбооны тэргүүн
  • 2009-2010 онд Яруу найраг, хөгжмийн зохиол, дуучны эрхийг хамгаалах Монголын үндэсний нийгэмлэгийн ерөнхийлөгч
  • 2014 онд Соёлын дээд сургуулийн захирал
  • 2014-2017 онд СУИС-ийн дэд захирал
  • 2017 оноос СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн захирлаар ажиллаж байгаад ийнхүү нийслэлийн Соёл, урлагийн газрын даргаар томилогдсон байна.

 

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх