Сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоонд ашигладаг намын нээлттэй жагсаалт гэж юу вэ?

2019 оны 12 сарын 04
Сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоонд ашигладаг намын нээлттэй жагсаалт гэж юу вэ?

УИХ-ын сонгуулийг 50+26 буюу 50 гишүүн нь жижиг тойргийн сонгогчдоос шууд санал авах, 26 нь том тойрог буюу Монгол Улсын нийт иргэдээс санал авч сонгогдох юм.

Ингэснээр нам дугуйлах хэлбэрээс хүнээ сонгож дугуйлах хэлбэрт шилжиж, ард түмэн өөрийнхөө элч төлөөлөгчийг өөрсдөө шууд сонгох Үндсэн хуулийн суурь зарчим хэрэгжинэ гэж УИХ-аас мэдээлсэн билээ.

Тэгвэл энэ зарчмаар буюу сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоонд ашигладаг намын нээлттэй жагсаалт гэж юу вэ гэдэг асуулт гарч ирээд байна.

Үүнийг Нээлттэй Нийгэм Форумаас иргэдэд ойлгомжтой байдлаар тайлбарласныг та бүхэндээ хүргэж байна.

Сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоонд ашигладаг намын нээлттэй жагсаалт гэж юу вэ?

 

Энэ тохиолдолд намуудад суудал хуваарилах янз бүрийн хувилбар байх боломжтой.

Үүнээс хамгийн энгийн нэг арга нь “Хамгийн их үлдэгдлийн зарчим” юм. Энэ аргыг ашиглахад юуны өмнө нийт хүчинтэй саналын тоог намын жагсаалтаас хуваарилах боломжтой нийт суудлын тоонд хувааж квотыг тооцно.

Дээр үзүүлсэн жишээнд үндэслэн тайлбарлахад 100,000 хүчинтэй санал, 10 суудал байлаа гэж бодоход 100,000/10= 10.000 гэсэн утга нь квот болно.

Үүний дараа нам тус бүрийн авсан саналыг квотын тоонд хуваахад гарсан бүхэл утгад нь тэнцэх суудлыг эхлээд хуваарилна. Жишээ нь Б нам нийт 38,000 санал авжээ гэж бодъё.

Үүнийг 10,000-д хуваахад 3 суудал эхний ээлжинд хуваарилах боломжтой гэсэн үг. Эндээс үлдэгдэл нь 8,000 байна. Ийм маягаар суудал хуваарилсны дараа үлдэгдэл саналуудыг харьцуулж хамгийн их үлдэгдэлтэйд нь үлдсэн суудлуудыг хуваарилна. Доорх жишээнд үзүүлснээр Б нам болоод бие даан нэр дэвшигч хамгийн их үлдэгдэлтэй байгаа болохоор суудал авч байна.

Хамгийн их үлдэгдлийн зарчмаар суудал хуваарилах нь:

Намууд

Хүчинтэй санал

1-р хуваарилалтаар олгосон суудал

Үлдэгдэл

2-р хуваарилалтаар олгогдох суудал

Нийт суудал

Саналын хувь/ суудлын хувь

Б нам

38.000

3

8000

1

4

38%/40%

А нам

23.000

2

3000

 

2

23%/20%

В нам

21.000

2

1000

 

2

21%/20%

Г нам

12.000

1

2000

 

1

12%/10%

Бие даагч

6000

0

6000

1

1

6%/10%

 

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх