Ираны бөх, дэлхийн аварга Моллаей Саеид Монгол Улсын иргэн боллоо

2019 оны 12 сарын 02
Ираны бөх, дэлхийн аварга Моллаей Саеид Монгол Улсын иргэн боллоо

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 9 дэх заалт, Харьяатын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1, 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, өөрийнх нь хүсэлт, Гадаадын иргэн харьяатын газрын дүгнэлтийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Монгол Улсын харьяат болгох тухай” зарлиг гаргаж, Моллаей Саеидийг Монгол харьяат болгов.

Моллаей Саеид нь 1992 онд Иран улсад төрсөн, жүдо бөхийн +81 кг-ийн жинд дэлхийн аваргын алт, хүрэл медаль хүртэж байсан  алдартай тамирчин юм. Энэ жилийн жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Ираны баг тамирчид оролцохгүй гэдэг мэдэглэл гаргасан ч Моллаей ганцаараа зөрсөөр зодоглосон ч медалийн давцанд зогсож чадаагүй юм. Ямартай ч бөхийн орон гэгддэг Монгол улс Ираны тамирчныг өөрийн болгож 81 кг жинд барилдуулахаар болж байна. 

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх