Үндсэн хуулийн цэцийн даргаар Н.Чинбат сонгогдлоо

5 өдрийн өмнө
Үндсэн хуулийн цэцийн даргаар Н.Чинбат сонгогдлоо

Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдаан өнөөдөр болж, олонхын саналаар Н.Чинбатыг ҮХЦ-ийн даргаар сонгожээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат өмнө нь  Улсын дээд шүүхийн орлогч дарга, Иргэний коллегийн дарга, Улсын Их Хурлын даргын хуулийн зөвлөх, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Оюуны өмчийн газрын дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх зэрэг албан тушаал хашиж байсан. 1998-2004 онд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байсан. 2017 онд дахин томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа  Монгол Улсын гавьяат хуульч цолтой нэгэн юм байна.

Дашрамд, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг сонгоно” гэж заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн даргыг сонгох үйл ажиллагаа явагдсан байна.

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх