Ираны нэрт жүдочид Монгол Улсын иргэншил олголоо

5 өдрийн өмнө
Ираны нэрт жүдочид Монгол Улсын иргэншил олголоо

ДАШТ-ий алт, хүрэл, Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий нэг мөнгө, хоёр хүрэл медальт, Ираны алдарт бөх 27 настай Саид Моллаид Монгол Улсын иргэншил олгожээ. Тэрээр үүнээс хойш Монголын иргэн болж, манай улсын  нэрийн өмнөөс дэлхийн дэвжээнд гарах юм. Саид Моллаиг Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзсан байна.  ба Саид Моллаи саяхан болсон Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааныг ч очиж үзжээ.

Саид Моллаи улс төрийн асуудлаас болоод Ираны иргэншлээс татгалзсан юм. Тэрээр энэ сарын 12-14-нд Хятадын Чиндаод болох “Мастерс”-ын тэмцээнд Монголын шигшээ багт багтан барилдахаар болжээ.

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх