Шүүх: Дубайн гэрээг хүчингүй болголоо

2019 оны 11 сарын 18
Шүүх: Дубайн гэрээг хүчингүй болголоо

Оюутолгойтой холбоотойгоор Дубайн гэрээг тойрсон  асуудал  хэдэн жил яригдаж байгаа. Тухайн үеийн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг 2015 онд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр Рио Тинто компанийнхантай Дубай хотноо  хөрөнгө оруулалтын  энэхүү гэрээ байгуулсан. Гэвч  гэрээг байгуулахдаа Монгол улсыг хохироосон нь шүүхээр нотлогджээ.

Тодруулбал,  Дархан Монгол Ногоон Нэгдлийн нэхэмжлэлтэй Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн захирамжаар Дубайн гэрээнд гарын үсэг зурах эрхийг хүчингүй болгох шийдвэрийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс гаргажээ. Энэ шийдвэрээр Монгол Улсын 20 тэрбум доллараар хохироосон Дубайн гэрээ нь хууль бус гэж үзээд  хүчингүй болгож байна.

 Шүүхийн шийдвэр Захиргааны хэргийн хуулийн 47,1-т зааснаар анхнаасаа илт хууль бус акт байсан гэж үзээд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 3.12 дахь заалтаар хүчингүй болгожээ.

Нэхэмжлэлийн шаарлагад:


1. Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор төслийн ажилд шаардагдах нэмэлт хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлаар хэлэлцээ хийх, холбогдох төлөвлөгөө боловсруулах /Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 27 дугаар захирамж/,


2. Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурах эрхийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нарт зөвшөөрсөн //Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 99 дүгээр захирамж/,


3. Монгол улсын Засгийн газар буюу хувь нийлүүлэгчийг төлөөлж “Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө”-нд гарын үсэг зурахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нарт зөвшөөрснийг /Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 123 дугаар захирамжийг/ тус тус илт хууль бус болохыг тогтоолгохоор Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шүүхэд хандсаныг шүүх хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх