Босоо Г.Самдан аваргын нэрэмжит барилдаанд нутгийн хүчтэн түрүүллээ

2019 оны 11 сарын 16
Босоо Г.Самдан аваргын нэрэмжит барилдаанд нутгийн хүчтэн түрүүллээ

Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат, Ардын засгийн анхны аварга, олон түмэндээ "Босоо" хэмээн хүндлэгдсэн Ганжууржавын Самдан аваргын мэндэлсний 120 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан өнөөдөр /2019.11.16/ Монгол бөхийн өргөөнд боллоо. Хүчит бөхийн барилдаанд 256 бөх барилдсанаас Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, аймгийн заан Г.Бадрах түрүүлж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, улсын начин Б.Орхонбаяр үзүүрлэлээ. Аймгийн заан Г.Бадрахын хувьд энэ жилийн Хэнтий аймгийн баяр наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн ч аймгийн бөхийн салбар комисс оноолт дүйц мэдээгээ Монгол Бөхийн Холбоонд өгөөгүйгээс энэ барилдаанд өмнөх цол айигийн заан хэмээн дуудуулан барилдсан байна. 

Их шөвөгт Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, Улсын начин Б.Серик, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат, улсын начин Б.Даваа-Очир нар үлдэв.

Г.Самдан аваргын нэрэмжит барилдааныг түүний үр хүүхдүүд, Хэнтий аймгийн ЗДТГ, Хэнтий аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, Хэнтий аймгийн Баянхутаг сумын ЗДТГ, Баянхутаг сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, “Хан Хэнтийн аварга” дэвжээнээс Монголын үндэсний бөхийн холбоотой хамтран зохион байгууллаа. 

 

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх