МАН: Н.Баяртсайхан, С.Даваасүрэн нарын асуудлаар завсарлага авлаа

2019 оны 11 сарын 08
МАН: Н.Баяртсайхан, С.Даваасүрэн нарын асуудлаар завсарлага авлаа

УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байсан ч МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа. Тодруулбал, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, СЗХ-ны дарга С.Даваасүрэн нарыг чөлөөлөх асуудлаар МАН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авах горимын санал гаргаж байна” гэснийг УИХ-ын дарга хүлээн авч, тав хоногийн завсарлага өглөө.

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улс саарал жагсаалтад оруулсны хариуцлагыг Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нар хүлээн ёстой хэмээн чөлөөлөх хүсэлт гаргасныг байнгын хороо хэлэлцэж, дэмжээд байсан билээ. УИХ-д 64 суудалтай, эрх баригч МАН-ын бүлэг ямар шалтгаанаар завсарлага авсан нь тодорхойгүй байна.

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх