Өнөөдөр болох үйл явдлууд

2019 оны 11 сарын 08
Өнөөдөр болох үйл явдлууд

11 дүгээр сарын 8-нд болох үйл явдлын тойм:

09.00 цагт Монголын нутгийн удирдлагын холбоонд “Төлөөлөгчийн ёс зүй” хэлэлцүүлэг болно. Утас: 99174577

09.00 цагт “Кемпински” зочид буудалд “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаанд эцэг эх, асран хамгаалагчдын оролцоог нэмэгдүүлэх арга зам” зөвлөлдөх уулзалт болно. Утас: 88008781

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт ХААИС-ийн Эрдэм шинжилгээний хурлын танхимд “Хот суурин газрын ландшафтын архитектур 2019” эрдэм шинжилгээний бага хурал болно. Утас: 99287297

10.30 цагт Нийслэлийн цагдаагийн удирдах газарт Шилдэг хэсгийн төлөөлөгч тэмцээний шагнал гардуулах ёслол болно.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Шилэн нам” түншлэлээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбогдуулан УИХ-д шаардлага хүргүүлэх талаар мэдээлнэ.

11.00 цагт Төрийн ордонд “Соёлын өвөө хамгаалцгаая” хэлэлцүүлэг болно.

11.00 цагт Сүхбаатарын талбайд “Монголын үндэсний фронт” хөдөлгөөнөөс “Эх орон дуудаж байна” жагсаал зохион байгуулна.

13.00 цагт “Зайсан хилл” цогцолборт Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн 95 жилийн ойн баярын ёслол болно. Утас: 95109111

13.30 цагт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хар тамхи хууль бусаар хил нэвтрүүлсэн хэргийн сэжигтэн Нигерийн иргэдийн шүүх хурал болно.

14.00 цагт СУИС-ийн “Оюутан театр”-т “Жүжигчний дуу хоолой, ярианы сургалт судалгаа” эрдэм шинжилгээний бага хурал болно.

16.30 цагт Монголын уран зургийн галерейд Унгар улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас "ХҮННҮ АТИЛЛАГИЙН УДАМ УГСАА" үзэсгэлэн нээнэ. Утас: 99072224

18.00 цагт “MN art gallerei”-д зураач Р.Сэнгүм өвөө Хөдөлмөрийн баатар,  Төрийн шагналт, Ардын уран зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэн агсны гэгээн дурсгалд зориулсан бие даасан үзэсгэлэнгээ нээнэ. Утас: 99858870

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх