БНСУ-д суух Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч асан Ж.Сүхээг цагдан хорьжээ

2019 оны 11 сарын 07
БНСУ-д суух Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч асан Ж.Сүхээг цагдан хорьжээ

БНСУ-д Элчин сайдын үүрэг гүйцэтгэгчээр сууж байсан Ж. Сүхээг  өнгөрсөн сарын 31-нд Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн захирамжаар 30 хоног цагдан хорьсон байна. 

Түүнийг эрх мэдлээ урвуулан бусдаас их хэмжээний хахууль авч, зуучилсан байж болзошгүй гэх хэрэгт сэрдэн шалгаж, саатуулаад байгаа аж. 

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, ЕТГ-ын дарга асан П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх асан Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч асан Ж.Сүхээ зэрэг төрийн өндөр албан тушаалтнууд нийлж, БНСУ-ын иргэн Ү Тэк Гуан залилан мэхэлж гурван сая ам.доллар авсан, нэмж 2013 онд сонгуулийн сурталчилгаандаа хандив болгож 700 000 ам.доллар нэхэж авсан талаар өмгөөлөгч К.Манлайгийн яриа өчигдөр олон нийтийн сүлжээгээр гарах болсон. 

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх