МУ-ын иргэн АНУ-д согтуугаар жолоо барьж яваад, хүний аминд хүрчээ

2019 оны 11 сарын 01
МУ-ын иргэн АНУ-д согтуугаар жолоо барьж яваад, хүний аминд хүрчээ

Монгол Улсын иргэн М нь АНУ-ын Иллинойс мужийн Маунт Проспект хотод согтуугаар жолоо барьж яваад зам ангийн хоёр ажилтныг мөргөж, ослын улмаас 67 настай Р.Орозко хэмээх АНУ-ын иргэн амь насаа алдсан байна. Харин нөгөө хохирогчийн биеийн байдал харьцангуй тогтвортой гэв.

Манай улсын иргэн М-ыг Роллинг Мийдоус хотын шүүх энэ оны арваннэгдүгээр сарын 21-нд шүүхээр болсон байна. Тэрбээр 75 мянган ам.доллар төлж, батлан даалтад гарчээ. 

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх