Ц.Сандуй, А.Ганбаатар нарт 4 жил хорих ял оноолоо

2019 оны 10 сарын 31
Ц.Сандуй, А.Ганбаатар нарт 4 жил хорих ял оноолоо
Баянгол, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөө өглөө  08.30 цагт эхэлж 10 гаруй цаг хуралдсаны эцэст шийдвэрээ гаргажээ. 
 
Шүүх бүрэлдэхүүн Нийслэлийн МАН-ын хорооны дарга, НИТХ-ын тэргүүлэгчдийн дарга асан Ц.Сандуй, “Шинэ монгол хаад” группийн Ерөнхий захирал, Нийслэлийн МАН-ын хорооны даргын зөвлөх асан А.Ганбаатар нарыг төрийн эрхийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан гэж үзэн, дөрвөн  жил хорих ял оноож, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэрийг гаргажээ.
 
Харин Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах схемийг боловсруулсан гэх Г.Доржзодовт ямар нэгэн ял оноолгүй гэрч гэж үзсэн нь гайхшрал төрүүлж байна. Тэрээр ажилтан байхдаа уг төлөвлөгөөг боловсруулаад удирдлага болох Ц.Сандуй, А.Ганбаатар нарт танилцуулсан гэдэг. Хэрвээ төрийн эрх мэдлийг хууль бусаар авах оролдлого хийсэн гэж шүүх үзэж байгаа бол зөвхөн хоёр хүний асуудал биш 2016 онд МАН-аас нэр дэвшин сонгогдсон УИХ-ын 65 гишүүн, яам, агентлаг, газар гээд бүх томилгоо хамаарна. Үүнд олон хүний асуудал сөхөгдөх нь гарцаагүй.
Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх