Түүхий нүүрс хэрэглэсэн, тээвэрлэсэн зөрчил буурахгүй байна

2019 оны 10 сарын 30
Түүхий нүүрс хэрэглэсэн, тээвэрлэсэн зөрчил буурахгүй байна

Нийслэлийн засаг даргын 2019 оны А/1118 дугаартай захирамжийн хүрээнд Тээврийн цагдаагийн алба хаагчид нийслэлийн зургаан дүүрэгт 24 цагаар хяналт шалгалт зохион байгуулан ажиллаж байна.

Өчигдөр буюу 2019.10.29-ний өдөр тус албаны алба хаагчид түүхий нүүрс тээвэрлэж явсан таван зөрчлийг илрүүлэн шалгаж, тээврийн хэрэгслийг түр саатууллаа. Мөн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэн С нь түүхий нүүрс хэрэглэж байсанг илрүүлсэн байна.

Иймд иргэд та бүхнийг түүхий нүүрс хэрэглэж, тээвэрлэхгүй байхыг зөвлөж байна.

 

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх