“Microsoft”-ийн цэвэр ашиг, борлуулалтын орлого өсчээ

2019 оны 10 сарын 25
“Microsoft”-ийн цэвэр ашиг, борлуулалтын орлого өсчээ

АНУ-ын технологийн тэргүүлэх компани “Microsoft”-ийн борлуулалт болон ашиг шинжээчдийн таамгийг давж өслөө. “Azure” үүлэн тооцооллын программ, интернэтэд суурилсан оффисын хэрэглээний программуудын эрэлт өндөр байсан нь үүнд голлон нөлөөлсөн гэж тус компани тайлагнажээ.Есдүгээр сараар эцэслэсэн 2020 оны санхүүгийн жилийн I улиралд “Microsoft”-ийн цэвэр ашиг 21 хувиар өсөж, 10.7 тэрбум ам.доллар хүрсэн бол борлуулалтын орлого нь 14 хувиар өсөж, 33.1 тэрбум ам.доллар болжээ. Мөн үйл ажиллагааны орлого нь 27 хувиар өсөж, 12.7 тэрбум ам.доллартой тэнцсэн байна. Тус компанийн Гүйцэтгэх захирал Сатья Наделла сүүлийн таван жил “Microsoft”-ийн үүлэн тооцооллын бизнесийг хөгжүүлэхэд голлон анхаарч байгаа юм.

“Azure” үйлчилгээнийх нь орлого тайлант хугацаанд 59 хувиар өсжээ. Хэдий тийм боловч энэ нь өмнөх улирлын өсөлтөөс бага зэрэг буурсан дүн болж байгаа юм. “Microsoft”-ийн хувьд ашгийн маржинаа нэмэгдүүлэх, мөн “Amazon.com”-ийн веб үйлчилгээний салбар нэгжтэй өрсөлдөх “Azure” платформоо өргөжүүлэхийг зорьж байна. “Microsoft”-ийн өөр нэгэн гол бүтээгдэхүүн “Office 365” программын орлого 25 хувиар өсөж, сарын идэвхтэй хэрэглэгчдийнх нь тоо 200 саяыг давжээ. Сонирхуулахад, Монголын компаниуд энэ программыг идэвхтэй ашиглаж эхлээд байгаа талаар “Office 365”-ийг дотоодын зах зээлд нийлүүлдэг “Эмпасофт” компани мэдээллээ. Сүүлийн хоёо жилд тус компанид хандсан бизнесүүдийн 90 орчим хувь нь энэ программ хангамжтай холбоотой санал хүсэлтээ илэрхийлсэн байна. Тухайлбал: “Office 365” программыг ашигласнаар ажилтнууд нь алсын зайнаас ажиллах нөхцөл бүрдсэн, мөн видео хурал хийхийн тулд жилд 50 сая төгрөг зарцуулдаг байснаа хэмнэж чадсан зэргээр олон бодит үр дүн гарсныг “Мобинет” ХХК мэдээлсэн юм.

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх