Д.Мөрөн: Монгол Улсад гадаадын 131 улсын 28,268 иргэн оршин сууж байна

2019 оны 10 сарын 17
Д.Мөрөн: Монгол Улсад гадаадын 131 улсын 28,268 иргэн оршин сууж байна

  Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

    Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөн 2019 оны эхний 10 сарын байдлаар хийсэн ажлаа танилцуулж байна. Тэрбээр мэдээллийн эхэнд манай улсад амьдарч буй иргэдийн тоон мэдээллийг хүргэж буй юм. 

    "Өнөөдрийн байдлаар Монгол Улсад түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин сууж буй 131 улсын нийт 28,268 иргэн байна. 

    Байршлаар авч үзвэл 20,111 хүн Улаанбаатар хот, Дорнодод 1,568 хүн, Өмнөговь аймагт 1,409 гадаадын иргэн ажиллаж, амьдарч байна.

Монгол Улсад амьдарч буй иргэдийн оршин сууж буй хэлбэрээр авч үзвэл:

Монгол Улсын иргэнээс төрсөн 18 хүртэлх насны хүүхэд 2,695 /Холимог гэр бүлээс төрсөн/

Хөдөлмөр эрхлэгч болон тэдний гэр бүлийн гишүүд 11,114

Ерөнхий боловсролын ба их, дээд сургуульд суралцагч 2,772

Хөрөнгө оруулагч 2,989

Цагаач болон харьяалалгүй иргэн 1,927 байна.

Хувийн хэргээр оршин сууж буй гадны иргэн нь Монгол Улсын хүн амын гурван хувьтай тэнцэнэ. 

Виз олгосон тоо нь өмнөх оноос 8 хувиар өссөн

Гадаадын иргэнд виз олгодог гурван субъект бий. Гадаадын иргэн, харьяатын газар нь эдгээрийн нэг юм. 30 хоногийн доторх визийг дипломат төлөөлөгчийн газар олгоно. 

30 хоногоос дээш хугацааны 144 улсын иргэдэд виз олгосон бөгөөд виз олгосон тоо нь өмнөх оноос 8 хувиар өссөн дүнтэй байна. 

2019 оны тавдугаар сарын 1-нээс цахимаар виз олгож эхэлсэн. 

3,000 орчим гадаад оюутан Монголын их, дээд сургуульд суралцаж байна

39 орны 2,907 иргэн Монгол Улсын их, дээд сургуулиудад суралцаж байна. Голчлон МУБИС, МУИС, АШУҮИС, СУИС, ХААИС-д гадаадын олон оюутан суралцаж байгаа.

БНХАУ-ын 2,156 оюутан суралцаж байгаагийн 90 гаруй хувь нь Өвөрмонгол оюутан.

ОХУ-аас 340 оюутан, Өмнөд Солонгосын 100 гаруй, Японоос 89 оюутан суралцаж байгаа. 

Хөдөлмөр эрхэлж буй иргэдийн дийлэнх нь БНХАУ-ын иргэд

Монгол Улсад гадаадын 87 улсын 9,929 иргэн хөдөлмөр эрхэлж байна. Нийтдээ 8,522 иргэнд зөвшөөрөл өгснөөс 6,993 хятад иргэн ажиллаж байна. Чиглэлээр нь авч үзвэл дийлэнх нь газрын тос болон зам гүүр барьж байна.

Түүнчлэн

Австрали 216

Вьетнам 111

ОХУ 193 иргэн хөдөлмөр эрхэлж байгаа аж.

2018 онд 8,425 иргэн хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг гадаадын иргэдэд олгож байв. 

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх