“Toyota” зогсоолд автоматаар зогсдог автомашин танилцуулжээ

2019 оны 10 сарын 17
“Toyota” зогсоолд автоматаар зогсдог автомашин танилцуулжээ

Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota” компани аюулгүй байдлын шинэ тоног төхөөрөмжүүдтэй, зогсоолд автоматаар зогсох чадвартай шинэ автомашинаа танилцуулжээ.

Шинэ загварын “Yaris” автомашин камерууд болон мэдрэгчүүдийнхээ тусламжтайгаар ойролцоох тээврийн хэрэгслүүд, явган зорчигчдыг таньж, мөргөхөөс сэргийлэхийн тулд тоормозыг ажиллуулдаг бөгөөд уг үйлдлийг хийхийн өмнө жолоочид анхааруулдаг байна.

Мөн энэхүү автомашинд зогсоолд автоматаар зогсдог дэлхийн анхны системийг суурилуулжээ. Ингэснээр жолооч зогсоолын байршлыг тохируулсан үед камерууд тээврийн хэрэгслийн байрлалыг тооцоолж, заасан байршилд очихыг зааварладаг ажээ. “Yaris” ирэх оны хоёрдугаар сараас Японд худалдаалагдаж эхлэх гэнэ.

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх