Туркийн цэргүүд Сирид үлдэх ёсгүй

2019 оны 10 сарын 17
Туркийн цэргүүд Сирид үлдэх ёсгүй

Турк улс цэргээ Сирид байрлуулах эрхгүй гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн Сирийн асуудлыг зохицуулах тусгай төлөөлөгч Александр Лаврентьев мэдэгджээ.

Өмнө нь хүрсэн тохиролцооны дагуу Туркийн цэрэг Сирийн нутаг дэвсгэрт 5-10 километрийн гүнд ажиллагаа явуулах эрхтэй байсан юм гэж Абу Дабид сэтгүүлчидтэй уулзаж, Сирид өрнөж буй Туркийн цэргийн ажиллагааны талаар ярихдаа А.Лаврентьев мэдэгдсэн байна. ОХУ-ын эрх баригчид энэхүү цэргийн ажиллагааг зөвшөөрөөгүй гэж тэрбээр нэмж хэлжээ. 

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх