Японд олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ

2019 оны 10 сарын 16
Японд олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ

 Өнгөрсөн амралтын өдрүүдэд Японыг хар салхины дайран өнгөрсний улмаас 12 мужийн 5000 гаруй хүнийг түр хоргодох газруудад нүүлгэн шилжүүлжээ.

Японы зүүн хойд нутгийн Фүкүшима мужаас хамгийн олон буюу 1882 хүнийг 61 түр хоргодох газарт нүүлгэн шилжүүлжээ. Токио хотоос баруун хойно орших Нагано мужаас 1084 хүн, Мияги мужаас 862 хүнийг тус бүр түр хоргодох газруудад нүүлгэн шилжүүлсэн байна.

 
 
Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх