Зургаан настай хүүхэд гэрийнхээ цонхоор үсэрч, хүнд гэмтэл авчээ

2019 оны 10 сарын 16
Зургаан настай хүүхэд гэрийнхээ цонхоор үсэрч, хүнд гэмтэл авчээ

 Гэртээ ганцаараа байсан зургаан настай хүүхэд гэрийнхээ цонхоор гарах оролдлого хийх гэж үсэрсэн хэрэг гарсан байна. Улмаар хүүхэд хүнд гэмтэж ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж.

    Тодруулбал, 2019 оны аравдугаар сарын 15-ны өдөр Увс аймаг Улаангом сумын гуравдугаар багт байрлах нэгэн байрнаас зургаан настай эрэгтэй М нь таван давхарын цонхоор үсэрчээ. Хүү гэрийнхээ цонхоор үсэрснээс болж биедээ гэмтэл авч одоогоор биеийн байдал тааруухан хэвтэн эмчлүүлж байна.

      Иймд эцэг эхчүүд бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж цонх салхивчиндаа авулгүй байдлын үүднээс хаалт бэхэлгээг хийх, бага насны хүүхдийг ганцаааранг гэртээ үлдээхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх