Зэрлэг ан амьтдын шилдэг зурагчныг тодруулжээ

2019 оны 10 сарын 16
Зэрлэг ан амьтдын шилдэг зурагчныг тодруулжээ

Үнэг хараад зогтусаж, амаа ангайн нэг хөл дээрээ зогссон тарваганы дүрсийг камерынхаа дуранд буулгасан Хятадын зурагчин Юнцин Бао энэ оны Зэрлэг ан амьтдын шилдэг зурагчнаар тодорчээ.

Их Британийн нийслэл Лондон хотын Үндэсний түүхийн музейгээс жил тутам тодруулдаг энэхүү нэр хүндтэй шагналыг гардуулах ёслолын ажиллагаа мягмар гарагийн орой болжээ. Хятадын зурагчны бүтээл 100 гаруй орны 48 мянга гаруй гэрэл зургийн дундаас сонгогдсон байна.

Юнцин Бао уг гэрэл зургийг өнгөрсөн хавар Хятадын Цилиань ууланд аялаж явахдаа авжээ. Нэгдүгээр байрт шалгарсан бүтээлийн талаар тэмцээний ахлах шүүгч Роз Кидман Кокс хэлэхдээ, гэрэл зургийн хувьд маш гайхалтай хормыг буулгасан бүтээл байна гэжээ.  

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх