Бразилд зул сарын үеэр олон мянган түр ажлын байр бий болж магадгүй

2019 оны 10 сарын 16
Бразилд зул сарын үеэр олон мянган түр ажлын байр бий болж магадгүй

Бразилын Үндэсний худалдааны холбоо (CNC) удахгүй болох зул сарын баярын үеэр 91 мянган түр ажлын байрыг бий болгохоор төлөвлөж буйгаа даваа гарагт мэдэгджээ.

Энэхүү тоон үзүүлэлтийг өнгөрсөн зургаан жилийнхтэй харьцуулахад хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа бөгөөд албан ёсоор батлагдсан тохиолдолд 2018 оны үзүүлэлтээс 4 хувиар өсөх аж. Зул сарын баярын үеэр Бразилын жижиглэн худалдааны салбар 35.9 тэрбум реал буюу ойролцоогоор 8.7 тэрбум ам.долларын ашиг орлого олох төлөвтэй байна хэмээн “CNC” тооцоолжээ.

“CNC”-ийн мэдээлснээр, Бразилын хамгийн их хүн амтай мужууд болох Сао Пауло, Рио Де Жанейро, Минас-Жерайст зул сарын үеэр 42 мянган түр ажлын байрыг бий болгохоор тооцоолж байгаа аж. Уг гурван хот нь Бразилын зүүн өмнөд хэсэгт оршдог юм. Түр ажлын байруудын дийлэнх нь хувцасны дэлгүүр /62500/, супермаркетуудад /12800/ бий болох төлөвтэй байна.  

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх