Худалдааны яриа хэлэлцээнд ахиц гаргаж чадсангүй

2019 оны 10 сарын 10
Худалдааны яриа хэлэлцээнд ахиц гаргаж чадсангүй

Яриа хэлэлцээнд оролцогч талуудын түвшинд хоёр хоног үргэлжилсэн худалдааны яриа хэлэлцээнд Хятад, Америкийн төлөөлөгчид ахиц гаргаж чадсангүй хэмээн “South China Morning Post” эх сурвалжуудыг иш татан мэдээлжээ.

Тус сонины мэдээлснээр, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шадар сайд Лю Хэ яриа хэлэлцээ хийхээр Вашингтонд хүрэлцэн ирсэн өдрөө буцаж магадгүй байна.

Түүнчлэн яриа хэлэлцээний үеэр Хятадын төлөөлөгчид технологийг албадан шилжүүлэх асуудлыг хэлэлцэхээс татгалзсан  тухай “South China Morning Post” сонин мэдээлсэн байна. 

 

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх