Өрсөлдөх чадвараар Сингапур тэргүүллээ

2019 оны 10 сарын 09
Өрсөлдөх чадвараар Сингапур тэргүүллээ

Дэлхийн эдийн засгийн чуулганаас жил тутам гаргадаг “Дэлхийн өрсөлдөх чадварын индекс”-ийг Сингапур тэргүүлжээ.

Жагсаалтын хоёрдугаарт, АНУ, гуравдугаарт Хонконг бичигдсэн бол эхний 10-т Нидерланд, Швейцар, Япон, Герман, Швед, Их Британи болон Дани улс оржээ. 141 улс багтсан уг жагсаалтын сүүлийг Конго, Йемен болон Чад улс мушгисан байна.

Эдийн засгийн бодлогодоо дэд бүтцийг хөгжүүлэх, хөдөлмөрийн чадварыг дээшлүүлэх болон шинжлэх ухааны судалгаа шинжилгээ, эмзэг бүлгийн иргэдийг дэмжих чиглэл баримталдаг улс орнууд "эдийн засгийг өсгөх уламжлалт хүчин зүйлүүдэд дан ганц анхаардаг орнуудаас илүү их амжилтад хүрч байна" гэж Дэлхийн эдийн засгийн чуулганы дарга бөгөөд үүсгэн байгуулагч Клаус Шваб өрсөлдөх чадварын индексийг нийтэлсэнтэй холбогдуулан цохон тэмдэглэжээ.

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх