Мөөг хавдрын эрсдэлийг бууруулдаг болохыг илрүүлжээ

2019 оны 10 сарын 09
Мөөг хавдрын эрсдэлийг бууруулдаг болохыг илрүүлжээ

Хоол хүнсэндээ мөөг тогтмол хэрэглэх нь түрүү булчирхайн хорт хавдар үүсэх эрсдэлийг бууруулдаг болохыг Японы Тохоку их сургуулийн эрдэмтэд олж илрүүлжээ.

Эрдэмтэд 40-79 насны 36 мянган эрэгтэйн эрүүл мэндийн байдлыг урт хугацааны туршид ажиглажээ. Судалгааны хүрээнд амьдралын хэв маяг, хоолны дэглэм хийгээд түүнд багтах мөөгний хэрэглээний агууламж, биеийн хөдөлгөөний идэвхтэй байдал, хорт зуршлуудын тухай асуултуудыг багтаасан анкет бөглөхийг эрчүүдээс хүсжээ.

Хоол хүнсэндээ мөөг тогтмол хэрэглэх нь түрүү булчирхайн хорт хавдар үүсэх эрсдэлийг бууруулдаг болохыг судалгааны дүн харуулжээ. Ялангуяа 50 болон түүнээс дээш насны хоол хүнсэндээ жимс, ногоо хэрэглэхээс илүү мах, сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэг эрчүүдэд энэ нь хамааралтай байжээ.

"Мөөг бол витамин, эрдэс, үл исэлдүүлэгч юм" хэмээн Тохоку их сургуулийн эпидемиологийн тэнхимийн доцент Шу Жан ярьсан байна. 

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх