Энэтхэгт сельфидэх гэж байгаад дөрвөн хүн амиа алджээ

2019 оны 10 сарын 09
Энэтхэгт сельфидэх гэж байгаад дөрвөн хүн амиа алджээ

Энэтхэгийн Тамилнад мужид шинэхэн гэрлэсэн нэгэн хос төрөл төрөгсөдтэйгөө далан дээр селфидэх үеэр тэдний дөрөв нь амиа алджээ.

Шинэхэн гэрлэсэн хос далан дээр төрөл төрөгсөдтэйгөө хамт зургуулаа сельфидэх гэж байгаад тав нь усанд унажээ. Үлдсэн нэг нь ус руу үсэрч нэгийгээ аварсан бөгөөд бусад нь амиа алдсан байна.

Хожим нь тэдний цогцос олдож, задлан шинжилгээ хийхээр явуулсан байна. Уг харамсалтай хэргийг мөрдөн шалгах  ажил үргэлжилж байна гэж “Times of India” сонинд цагдаагийн мэдээллээс иш татан бичжээ.

 

 

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх