Израилд эртний хотын туурь олджээ

2019 оны 10 сарын 09
Израилд эртний хотын туурь олджээ

Израилд Хүрэл зэвсгийн үед хамаарах таван мянган жилийн настай эртний хотын туурийг олджээ.

Археологичид Израилын хойд нутгийн “Ein Iron” хэмээх газарт хоёр жил хагасын хугацаанд малтлага явуулсан байна. Малтлагын үеэр урьд өмнө 6000 орчим хүн амьдарч байсан Израилын хамгийн том хотын туурийг илрүүлжээ. Уг хот нь орон сууц, олон нийтийн талбайгаас гадна нарийн, өргөн гудамжуудтай ажээ.

Эртний хотын байшингуудийн дороос мөн илүү эрт үед хамаарах 7000 жилийн настай суурин олдсон байна.

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх