Александр Усикийн өрсөлдөгч сэргээшийн шинжилгээнд бүдэрчээ

2019 оны 10 сарын 09
Александр Усикийн өрсөлдөгч сэргээшийн шинжилгээнд бүдэрчээ

Боксын хүнд жингийн үнэмлэхүй аварга асан Александр Усикийн супер хүнд жингийн дебют тулааны өрсөлдөгч Нидерландын боксчин Тайрон Спонг сэргээшийн шинжилгээндээ бүдэрчээ. Энэ тухай Усикийн туслах Эдди Хирн “Twitter” хуудсандаа мэдээлсэн байна.

Усик, Спонг нар 10 дугаар сарын 12-нд Америкийн Чикаго хотод тулалдах ёстой байжээ.

“Тайрон Спонтын сэргээшийн шинжилгээ эерэг гарсан гэж Сайн дурын шинжилгээний холбоо /VADA/ мэдэгдсэн. Түүний шинжилгээг Иллинойс муж улсын Спортын комисст илгээсэн. Дэлгэрэнгүй мэдээллийг дараа нь нийтэлнэ. Бидэнд нөөц өрсөлдөгчид бий” гэж мэдээлэлд дурдсан байна.

Өдгөө 32 настай Усик 16 удаа ялахдаа 12-т нь хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авч байсан бөгөөд нэг ч ялагдал хүлээгээгүй байна. Украины боксчин супер хүнд жингийн анхны аварга юм. Харин 34 настай Спонгийн хувьд мөн нэг ч ялагдаагүй бөгөөд 14 удаа ялахдаа 13-т нь хүнд цохилтоор ялжээ.

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх