Орхон аймгийн Цэргийн штабын даргын үхлийг гадны нөлөөгүй гэж үзжээ

2019 оны 10 сарын 08
Орхон аймгийн Цэргийн штабын даргын үхлийг гадны нөлөөгүй гэж үзжээ

Орхон аймгийн Цэргийн штабын дарга агсан Л.Болд өрөөндөө буудуулсан байдалтай олдсон хэрэг өнгөрсөн наймдугаар сарын 5-нд гарсан билээ. Хэрэг гарснаас хойш хоёр сарын хугацаа өнгөрөөд буй юм. 

Цэргийн штабын дарга, дэд хурандаа өрөөндөө яагаад цохон тус газраа бууны шархтай олдов гэдэг асуулт олон хүний  анхаарлыг татсан. Хуулийн байгууллагаас түүнийг гадны нөлөөгүй нас барсан гэж үзэн хэргийг хаажээ.

Ар гэрийнхэн нь уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж. Талийгаач  2002-2019 он хүртэл ЗДТГ-ын Цэргийн штабт Нөхөн хангалт, тоо бүртгэлийн офицерын алба хашиж байгаад өнгөрсөн зургадугаар сараас Цэргийн штабын даргын албан тушаалд томилогдон ажиллаж байжээ.

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх