“Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэнгэл ажлаа өгчээ

2019 оны 10 сарын 08
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэнгэл ажлаа өгчээ

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэнгэл үүрэгт ажлаа хүлээлгэн өгчээ.  Тус компанийн ТУЗ-өөс шийдвэр гаргаж, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар Р.Батсүхийг томилсон байна. 

Эх сурвалжийн мэдээллээр  Б.Цэнгэлийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн улс төрийн зөвлөхөөр ажиллах болсон тул захирлын ажлаа өгсөн гэх мэдээлэл байна.  “Монголын төмөр зам” ТӨХК нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын  захиалагчаар ажиллаж байсан билээ. Б.Цэнгэлийн хувьд энэхүү бүтээн байгуулалтыг явуулахад  нэлээд сэтгэл гаргаж ажилласан гэдэг.

Шинээр томилогдсон  Р.Батсүх нь 2018 оны долдугаар сараас “Монголын төмөр зам” ТӨХК-ийн дэд захирлаар ажиллаж байсан юм.

Гүйцэтгэх захирал Р.Батсүх нь 1976 онд Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн.

1983-1993 онд Төв аймгийн Сэргэлэн сумын 10 жилийн дунд сургууль

1993-1998 онд Төмөр замын дээд сургуулийг Төмөр замын ашиглалтын инженер мэргэжлээр

2000-2001 онд Удирдлагын хөгжлийн институтийг Удирдлагын арга зүй

2007-2009 онд Тайланд улсын Бангког хотноо Азийн технологийн их сургуулийг Тээврийн инженерийн мастер зэрэгтэйгээр тус тус суралцаж төгссөн байна.

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх