Хэт халууны улмаас 70 мянга орчим хүн эмнэлэгт хүргэгджээ

2019 оны 10 сарын 08
Хэт халууны улмаас 70 мянга орчим хүн эмнэлэгт хүргэгджээ

Зуны саруудад Япон улсад хэт халууны улмаас 70 мянга гаруй хүн эмнэлэгт хүргэгдсэнээс 126 нь нас баржээ. Энэ тухай Японы Гал түймэртэй тэмцэх газар мэдэгдсэн байна.

Хэт халууны улмаас 5 дугаар сарын эхний долоо хоногоос 10 дугаар сарын эхний долоо хоногийн хугацаанд нийт 71452 хүн эмнэлэгт хүргэгджээ. Өнгөрсөн жил ийм шалтгааны улмаас мөн хугацаанд 95 мянган хүн эмнэлэгт хүргэгдсэн нь хамгийн дээд үзүүлэлт байсан аж.  

Энэ зун олон мянган хүн эмнэлэгт хүргэгдсэн нь Япон улсад зуны улирал халуун болдогтой холбоотой төдийгүй хэт халуун үе 9 дүгээр сарын сүүлч хүртэл үргэлжилсэнтэй холбоотой аж. 

 

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх