АНУ-ын Канзас хотод гал нээсний улмаас хүний амь эрсэджээ

2019 оны 10 сарын 08
АНУ-ын Канзас хотод гал нээсний улмаас хүний амь эрсэджээ

АНУ-ын Миссури муж улсын Канзас хотын нэгэн цэнгээний газарт гал нээсний улмаас дөрвөн хүн амиа алдаж, таван хүн шархаджээ.

Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр, гэмт этгээд цэнгээний газарт байсан үйлчлүүлэгчидтэй маргалдсаныхаа дараа гарч яваад буцаж ирэхдээ гал нээсэн байна.

Цагдаа нар цэнгээний газрын камерын бичлэгүүдийг шалгасан байна. Гэмт этгээд хэргийн газраас зугтсан бөгөөд одоо эрэн сурвалжилж байгаа аж.

 
Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх