“УБТЗ 77.4 тэрбум төгрөгийн зээлээ төлөөгүй байна”

2019 оны 10 сарын 03
“УБТЗ 77.4 тэрбум төгрөгийн зээлээ төлөөгүй байна”

УИХ-ын Төсвийн байнгын хороо өчигдөр хуралдаж, 2018 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцлээ. Хуулийн дагуу 2018 оны төсвийн гүйцэтгэлд Үндэсний аудитын газар аудит хийж, санал дүгнэлтээ гаргажээ.

Уг дүгнэлтэддээ “Эргэн төлөгдөх хугацаа хэтэрсэн, зээл ашиглагч байгууллагын санхүүгийн тайланд бүртгэлгүй нийт 1.006.7 тэрбум төгрөгийн авлагын үлдэгдэлтэй” хэмээн дурджээ. Энэхүү хугацаа хэтэрсэн зээлийн мөнгөн дүнгийн задаргааг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. Тэрээр “Улаанбаатар төмөр зам дээр 77.4 тэрбум төгрөг байгаа. Засгийн газар Улаанбаатар төмөр замд дахиж дамжуулан зээл авч өгөхгүй гэсэн байр суурьтай байгаа. Энэ байгууллага зээлээ буцааж төлөхдөө луу унждаг. Цаашлаад хүчингүй болгуулах арга хэмжээ авдаг.
Ийм үйлдэл гаргаж байсан аж ахуйн нэгжүүдэд Сангийн яам дахиж зээл авч өгөхгүй” гэв. Цаашлаад Орон нутгийн Засаг даргын Тамгын газарт дамжуулж олгосон зээл 144 тэрбум байгаа юм байна. Бүгд 228 тэрбум төгрөгийн зээлийн хугацаа хэтэрчихсэн байгаа гэнэ. Мөн Засгийн газрын тогтоол, шүүхийн шийдвэртэй найдваргүй болсон зээлийн хэмжээ 322 тэрбум төгрөг байгаа юм байна. Нийслэлийн тээврийн газар дээр 23.9, Даланзадгадын дулааны цахилгаан станц дээр 2.2, “Анод” банк дээр 2.7 их наяд төгрөгийн зээл байгаа гэдгийг хэллээ.

Т.САЙХАН

Эх сурвалж: Зууны мэдээ сонин   

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх