Э.Сноуден: "Whatsapp", "тeлеграм"-ыг бүү ашиглаарай

2019 оны 09 сарын 25
Э.Сноуден: "Whatsapp", "тeлеграм"-ыг бүү ашиглаарай
АНУ-ын Тагнуулын төв газар, Үндэсний аюулгуй байдлын агентлагийн ажилтан асан Эдуард Сноудены “Франс Интер” агентлагт өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна. Түүний бичсэн “Хувийн хэрэг” ном энэ сарын 17-нд 20 улсад худалдаанд гарсан билээ.
 
-Та 36 насныхаа төрсөн өдрөөр “Хувийн хэрэг” гэх дурсамж номоо хэвлүүллээ. 2013 оноос хойш Москвад нуугдмал амьдарч байна. Таны амьдралын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
 
-Хүмүүс намайг зэвсэгт харуулуудаар хүрээлүүлсэн нуувчинд амьдардаг мэт төсөөлдөг. Миний амьдрал энд жирийн хүнийхтэй адил өнгөрч байна. Би “Бургер кинг” орж, гадуур алхдаг. Гэхдээ гудамжаар зорих хүмүүст танигдахаас цаг үргэлж болгоомжилдог. Би аль нэг улсын Засгийн газартай хамтарч ажилладаггүй. Би байрны түрээсээ төлж, аюулгүй байдлаа өөрөө хариуцдаг. Эхнэртэйгээ дэлгүүр орж, музей үзэж аль болох энгийн амьдрахыг эрмэлзэж байна. Энэ ном зөвхөн миний дурсамж төдийхөн биш. Технологийн хөгжлийг даган Засгийн газрууд өөрчлөгдсөн энэ цаг үеийн "давхар түүх" юм. Зургаан жил чимээгүй байсны эцэст би ном бичихээр шийдсэн. АНУ-ын тагнуулын албаны шинж чанар есдүгээр сарын 11-ний халдлагаас хойш өөрчлөгдсөн бөгөөд энэ нь бидний өнөөгийн ертөнцийг бий болгосон юм.
 
-АНУ-ын Тагнуулын төв газрын нэг төрлийн хайлтын систем болох “Xkeyscore” програмын талаар та юу хэлэх вэ. Хэрвээ тэнд таны эсвэл миний нэрийг оруулбал юу олдох бол?
 
-Миний нэрийг оруулбал тоймгүй мэдээлэл гарч ирнэ биз. “Xkeyscore” программ мэдээлэл цуглуулдаггүй. Энэ бол тагнуулчдад зориулсан “Google” юм. АНУ, Шинэ Зеланд, Нэгдсэн вант улс, Канадад цуглуулсан бүх зүйл хайлтын системд ордог. Улс хоорондын өгөгдөл дамжуулахын тулд бид зөвхөн судалгаа хийх хүсэлт илгээдэг. Би компьютерийн ард суугаад, таны бичсэн бүх зүйлийг, таны хайж буй бүх сайтуудыг харж чадна. Шифрлэсэн байсан ч бид тайлж чадна. Жишээ нь таны дэмждэг улс төрийн нам, холбоотой хүмүүс, очдог сүм зэрэг мэдээллийг төвөггүй цуглуулж, үйл ажиллагааны ерөнхий дүр зургийг гаргадаг. Би энэ бүхнийг амьдралаа сайжруулах гэж ярьсангүй. Дэлхий дээр маш олон асуудал тулгардаг. Манай төр засаг, мөн тагнуулын байгууллага хүмүүсийн эрхийг зөрчиж ажиллаж байгааг би харсан. Олон нийтийн санаа бодлыг тандах нь төрийн хувьд хэвийн зүйл байж магадгүй. Одоо энэ ажилд хувийн компаниуд Засгийн ажиллаж буй технологиудыг ашиглах хэрэгтэй бол мэдээлэлтэй гэдгээ илэрхийлэхгүй байх хэрэгтэй. Ямар нэг үйлчилгээнд бүртгүүлэхийн тулд "Би зөвшөөрч байна" гэсэн сонголтыг дарах хэрэгтэй бол. Ингэснээр 600 хуудас бүхий баримт бичиг тухайн технологийн компанийн мэдээллийн санд үүсдэг. Тэд энэ баримт бичгийг өөрчилж чадна. Ер нь бол бизнес, ухаалаг утас, программ хангамж биш системийг нь нийгмийн, арилжааны, хууль ёсны бүхий л түвшинд өөрчлөх ёстой.
 
-Францын Ерөнхий сайд “Whats App” ашиглан сайд нартайгаа ярилцдаг Ерөнхийлөгч “Телеграм”-ыг түгээмэл ашигладаг. Энэ нь манай улсын хувьд болгоомжгүй, бүр эрсдэлтэй зүйл үү?
 
-Тэд эдгээр программыг нийгмийн аюулгүй байдлын төлөө хэзээ ч ашиглаж байгаагүй. Эдгээрийг удирдаж буй хүмүүс дэлхийн үйл явцыг хүссэн чиглэлдээ өөрчлөх чадвартай. Тиймээс өөр сонголт байгаа бол “WhatsApp”, Телеграм”-ыг бүү ашиглаарай. Энэ хоёр программын мэдээлэл “Facebook”-ийн мэдэлд байдаг. Тэд хүний яриа, дуудлагыг бүртгэдэггүй гэдэг ч үндэсний аюулгүй байдлын зорилгоор амлалтаасаа буцах нь бий. Тиймээс эрсдэл багатай “Signal Messenger” эсвэл “Wire" програм ашиглах хэрэгтэй.
 
-Хэрэв та орос хүн байсан бол В.Путин эсвэл Москвагийн талаар байр сууриа чөлөөтэй илэрхийлэх боломжгүй байсан уу?
 
-Би Москвад амьдардаг ч Оросын Засгийн газрыг шүүмжилдэг. Өнгөрсөн сард болсон эсэргүүцлийн ажиллагааны үеэр жагсагчдыг дэмжиж үг хэлсэн. Энэ нь эрсдэлтэйг мэднэ. Би 2013 онд Франсуа Олландаас орогнол хүсч байсан. Хэдийгээр Эммануэль Макрон намайг урьсан ч би түүний алдааг шүүмжпэх л болно
 
-Эммануэль Макрон өөрийгөө Европ дахь сүүлчийн "популист бус" удирдагч гэж олонтаа танилцуулсан, Та түүнийг барууны үнэт зүйлсийн сүүлчийн хамгаалагчдын нэг гэж хэлснээ тайлбарлаж болох уу?
 
Англи-Саксоны ертөнцөд чиглэсэн Эммануэль Макроны талаар олон нийт надаас илүү тодорхой дүр зурагтай болсон байх. Тэр ардчиллыг хамгаалагч уу үгүй юу гэдгийг шууд хэлэхэд хэцүү байна. Франц улс онц байдал гэх мэт аюулгүй байдлын тухай хууль баталсан. Өөрийгөө ардчилсан маягаар танилцуулж чадахгүй, авторитарчилсан арга хэмжээ авч байгаа нь сонин санагддаг.
 
-Та Хонконгт 2013 онд богино хугацаанд амьдарч байсан. Одоо болж буй жагсаалын талаар ямар бодолтой явдаг вэ?
 
-Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд 2013 онд надад хэрцгий хандсан. Намайг Хонконг руу явахад бүгд л шүүмжилж байв. “Энэ бол Хятадын муж. Бээжингийн хэрэгсэл. Тэнд сэтгүүлчид эрх чөлөөтэй байдаг гэж та бодож байна уу” зэргээр бичиж, асууж байсан. Бидний одоо харж байгаа зүйл бол намайг Хонконгийг сонгоход хүргэсэн шалтгаан байсан юм. Засгийн газар биш ард түмэн. Дэлхийн аль ч хэсэгт, ямар ч үед Засгийн газраа эсэргүүцэх чадвартай ард түмэн ялагдашгүй байдаг.
 
-Таны амьдралд тохиолдсон цөллөг, ганцаардал гэх мэт зүйлсийг эргээд харахад үнэ цэнэтэй байдаг уу. “Хувийн хэрэг” номынхоо эхний хуудаст “Линдсейдээ зориулав” гэжээ. Түүнтэй хамт Москвад өнгөрүүлсэн амьдрал тань аз жаргалтай үргэлжилсэн үү?
 
-Би дэлхийг өөрчлөхийг, хүн төрөлхтөн яаж амьдрах ёстойг зааварчлахыг хүсээгүй. Гэхдээ хайр миний цөллөгийн амьдралыг утга учиртай болгосон. Ирээдүйд юу ч тохиолдож болно. Хамгийн гол нь бид хамтдаа байгаа нь чухал юм.
 
 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх