ОУХМ Т.Тулга хүрэл медалийн төлөө барилдана

2019 оны 09 сарын 20
ОУХМ Т.Тулга хүрэл медалийн төлөө барилдана

Чөлөөтийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд өсвөр үе болон 23 хүртэлх насны Азийн аварга, үндэсний шигшээ баг, “Арслан” клубын тамирчин, ОУХМ Т.Тулга зодоглосон. Тэрбээр дагах барилдаанаа 2018 оны цэргийн ДАШТ-ий мөнгөн медальт Германы Александр Семисоровтой хийж 8:0-ээр яллаа. Ийн Т.Тулга Монголын чөлөөт бөхийн тамирчдаас “Токио-2020” зуны олимпийн их наадмын анхны эрхийг авчирч байна. Тэрбээр 20:00 цагт ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга Энэтхэгийн Бажранг Пуньятай хүрэл медалийн төлөө барилдана. Нийтэл

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх