“Game of Thrones” олон “Emmy”-гийн эзэн болж магадгүй

2019 оны 09 сарын 20
“Game of Thrones” олон “Emmy”-гийн эзэн болж магадгүй

“Emmy” наадмын 71 дэх удаагийн шагнал гардуулах ёслол энэ долоо хоногийн ням гарагт АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотын “Microsoft” театрт болно. Энэ удаагийн наадамд “Veep”, “Game of Thrones”, “The Big Bang Theory” тэргүүтэй олон уран бүтээл өрсөлдөж байна.

Энэ онд “HBO” суваг түүхэнд байгаагүй хамгийн олон буюу 137 номинацид нэр дэвшсэн бөгөөд уг сувгийн уран бүтээлүүдэд “Game of Thrones”, “Veep”, “Chernobyl”, “Barry” зэрэг багтаж байна. “HBO” сувгийн араас 117 номинацид нэр дэвшсэнээр “Netflix” жагсаж байгаа ажээ.

2019 оны “Emmy” наадамд “Game of Thrones” цуврал "Шилдэг цуврал" тэргүүтэй 32 номинацид нэр дэвшсэн бөгөөд уг цуврал урьд нь 160 номинацид нэр дэвшсэнээс 57 “Emmy”-гийн эзэн болж байжээ. 

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх