Унтахын өмнө хөлийн уланд массаж хийх давуу талууд

2019 оны 09 сарын 20
Унтахын өмнө хөлийн уланд массаж хийх давуу талууд

Массаж бол хамгийн эртний анагаах урлагуудын нэг юм. Эртний Хинду, Перс, Египетчүүд олон өвчний улмаас массаж хийлгэх арга хэрэглэж иржээ. Хөлийнхөө уланд массаж хийж унтах нь хамгийн сайн амралт болдог. Мөн бие эрхтнийэрүүл мэнд, үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлдэг болохыг нотолжээ. Хөлийн уланд биеийн эд эрхтнүүдтэй холбоотой олон цэгүүд байдаг.

Тухайлсан цэгүүд дээр унтахын өмнө массаж, иллэг хийж өгснөөр ямар үр дүнтэй болохыг та маргааш өглөө нь мэдрэх болно.Иллэгийн үед чийгшүүлэгч болон арьс арчилгааны тос зэргийг хэрэглэхийг зөвлөж байна. Ингэснээр хөлийн хуурайшил зөөлөрч, таатай мэдрэмж өгнө. Энэ иллэгийг 10-15 минут хийдэг байна.

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх