Регбигийн ДАШТ Японд болно

2019 оны 09 сарын 20
Регбигийн ДАШТ Японд болно

Регбигийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн баасан гарагт Япон улсад эхэлнэ. Энэхүү тэмцээнийг Ази тивд зохион байгуулж буй анхны тохиолдол энэ юм.

Регбигийн ДАШТ ирэх 11 дүгээр сарын 2 хүртэл үргэлжилж, үүний хүрээнд нийт 48 тэмцээнийг зохион байгуулах ажээ. Эхний тэмцээнд Япон, ОХУ-ын шигшээ баг учраа таарсан бөгөөд орон нутгийн цагаар баасан гарагийн оройн 19:45 минутад эхэлнэ.

Япон улс чансаагаараа дэлхийд 10 дугаарт, ОХУ 20 дугаарт эрэмбэлэгддэг байна. Япон улсын шигшээ баг энэ жил шувтаргын наймд үлдэхийг зорьж байгаа ажээ. 

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх