ДАШТ-ий туузтай дасгалд Дина Аверина түрүүлжээ

2019 оны 09 сарын 20
ДАШТ-ий туузтай дасгалд Дина Аверина түрүүлжээ

Азербайжаны Баку хотноо зохион байгуулагдаж буй Уран сайхны гимнастикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний туузтай дасгалд ОХУ-ын тамирчин Дина Аверина алтан медаль хүртжээ.

Тэрбээр 21.800 онооны үзүүлэлтээр түрүүлсэн байна. Израилийн тамирчин Линой Ашрам 20.750 оноогоор тэмцээний хоёрдугаар байрт орсон бол ОХУ-ын тамирчин Екатерина Селезнева 20.650 оноогоор гуравдугаар байрыг эзэлсэн байна.

Тамирчин Дина Аверинагийн хувьд энэ медаль нь Баку хотноо болж буй Уран сайхны гимнастикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс авч буй 4 дэх алтан медаль нь болж байна. 

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх